? LIVE: Сумо бөхийн Аки башё /13 дахь өдөр/
Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 13 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
12 өдрийн дараах байдлаар Тамаваши Б.Мөнх-Оргил 10 даваа, хоёр унаатайгаар башёг ганцаараа тэргүүлж байгаа бол түүний ард Тобизару, Такаяасү, Хокутофүжи, Нишикифүжи нарын дөрвөн маэгашира цолтон есөн даваа, гурван унаатайгаар нэхэж байна.
Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтыг танилцуулж байна.
Маэгашира 16 Миторюү Б.Төрболд (4-8) - Маэгашира 7 Оношо (5-7)
Маэгашира 14 Чиёошома Г.Мөнхсайхан (7-5) - Маэгашира 9 Мёогирюу (7-5)
Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил (10-2) - Маэгашира 10 Нишикифүжи (9-3)
Комүсүби А.Ичинноров (4-8) - Маэгашира 3 Ура (7-5)
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн (7-5) - Маэгашира 4 Такаяасү (9-3)
Секиваке Хошорюу С.Бямбасүрэн (6-6) - Маэгашира 4 Нишикиги (5-7)
Жич: Өнөөдөр барилдах монгол бөхийн нэрийг улбар шар өнгөөр тодруулан тэмдэглэсэн болно.
Башёг тэргүүлэгч Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр түүний ард есөн даваа, гурван унаатай эрэмбэлэгдэж буй Нишикифүжитэй анх удаа оноолт таарсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.