? LIVE: Сумо бөхийн Аки башё /12 дахь өдөр/
Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 12 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
11 өдрийн дараах байдлаар Тамаваши Б.Мөнх-Оргил 10 даваа, нэг унаатайгаар башёг ганцаараа тэргүүлж байгаа бол түүний ард Хокутофүжи, Нишикифүжи нар есөн даваа, хоёр унаатайгаар удаалж байна. Аки башёгийн 11 дэх өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтыг танилцуулж байна.
Маэгашира 16 Миторюү Б.Төрболд (4-7) - Маэгашира 11 Котошохо (6-5)
Маэгашира 14 Чиёошома Г.Мөнхсайхан (7-4) - Маэгашира 10 Таканошо (7-4)
Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил (10-1) - Маэгашира 6 Вакамотохару (6-5)
Комүсүби А.Ичинноров (4-7) - Маэгашира 2 Мейсей (4-7)
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн (6-5) - Маэгашира 2 Котоновака (7-4)
Секиваке Хошорюу С.Бямбасүрэн (5-6) - Озеки Шодай (2-9)
Жич: Өнөөдөр барилдах монгол бөхийн нэрийг улбар шар өнгөөр тодруулан тэмдэглэсэн болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.