Дэлхийн шилдгүүд баг болж хоорондоо өрсөлдөнө

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн чансааг тэргүүлж буй Ронни О Сулливан, Жадд Трамп, Марк Селби, Нейл Робертсон нар эмэгтэйчүүдийн чансаагаар дэлхийд тэргүүлж буй дөрвөн эмэгтэй биллиардчидтай холимог хос болж хоорондоо өрсөлдөнө. 

 

Тодруулбал энэ амралтын өдрүүдэд (есдүгээр сарын 24.25-ны өдрүүдэд) дараах дөрвөн хос тойргоор өрсөлдөнө. 

  • Дэлхийн долоон удаагийн аварга бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч домогт Ронни О Сулливан эмэгтэйчүүдийн дэлхийн 12 удаагийн аварга Рийн Эвансийн хамт. 
  • 2019 оны дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж буй Жадд Трамп эмэгтэйчүүдийн дэлхийн гурван удаагийн аварга Хонг Конгийн Он Еэгийн хамт

  • Дэлхийн дөрвөн удаагийн аварга Марк Селби эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй Английн Ребекка Кеннатай хамт

  • 2010 оны дэлхийн аварга Нейл Робертсон эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгдэж буй Тайландын залуу биллиардчин Нутчарут Вонхарутайтай хамт тус тус орж байна. 

1991 онд холимог хосын аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй ба анхны тэмцээнд Стив Дэвис, Аллисон Фишер нар хамтдаа түрүүлж байжээ. Сонирхуулахад Ронни О Сулливантай хос болон өрсөлдөх Рийн Эванс дөрвөн удаа (2006, 2008, 2009, 2015) холимог хосын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан юм. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.