Орос жүдочид ДАШТ-ийг өнжих үү?

ОХУ-ын зүгээс Украин улсад халдан довтолсон даруйд олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ ОХУ, Беларусын баг, тамирчдыг тэмцээн, уралдаанд оролцохыг нь хориглоод байсан ч дараа нь спорт нь улс төрөөс ангид байж, тамирчид хохирох ёсгүй гэсэн үүднээс дээрх улсуудын жүдо бөхийн тамирчдыг төвийг сахисан статусаар буюу IJF-ын туган дор оролцохыг зөвшөөрсөн нь маргаан дагуулсан хэвээр байна.

Дайн эхэлснээс хойш Монгол улсад зохион байгуулагдсан Улаанбаатарын их дуулга тэмцээнд ОХУ-ын баг, тамирчид IJF-ийн туган дор оролцсон ба Украин тэргүүтэй ихэнх улс орны жүдо бөхийн холбоод эсэргүүцэж байсан юм.

Тэгвэл 15 хоногийн дараа Узбекистан улсад зохион байгуулагдах насанд хүрэгчдийн ДАШТ-д энэ асуудал дахин хөндөгдөж байна. Хэд хэдэн улс хэрэв ДАШТ-д ОХУ-ын бөхчүүд оролцох тохиолдолд бойкот хийнэ хэмээн мэдэгдсэн байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.