Аварга башёг өнжиж түрүү бөхийн төлөөх өрсөлдөөн ширүүслээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 10 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

 

Есөн өдрийн дараах байдлаар башёг нэг ч унаагүйгээр ганцаараа тэргүүлж байсан маэгашира Хокутофүжи өчигдөр өвдөг шороодож харин түүний ард найман даваа, нэг унаатай явж байсан Тамаваши Б.Мөнх-Оргил давснаар тэд есөн даваа, нэг унаатайгаар хамтдаа башёг тэргүүлэх боллоо.

Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга бэртлийн улмаас башёг дундаас нь орхиж байна. .  

10 өдрийн дараах байдлаар дөрвөн зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны буюу явцын мэдээллийг хүргэж байна. 

Дээд зиндаа:

Хошёорюү С.Бямбасүрэн 5:5
Ичиножо А.Ичинноров 4:6
Кирибаяма Б.Лхагвасүрэн 6:4
Тамаваши Б.Мөнх-Оргил 9:1
Чиёошома Г.Мөнхсайхан 7:3
Миторюү Б.Төрболд 4:6

Жүрёо зиндаа:

Азүмарюү С.Тодбилэг 6:4
Дайшохо Ч.Шижирбаяр 4:6
Хокүсэйхо Э.Даваанинж 8:2
Оошёоүма П.Дэлгэрбаяр 5:5

Макүшита зиндаа:

Тамашохо Э.Энхманлай 1:4
Хокүтэнкай Г.Сүхбат 3:2
Дэванорюү Т.Тэмүүлэн 3:2
Араүма Б.Төртогтох 2:3
Саданохикари Д.Наранцогт 0:5
Токисома Б.Анхбаяр 3:2
Хокүтомарү Н.Чинзориг 3:2

Санданмэ зиндаа:

Котокэнрюү Г.Билгүүн 3:2

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.