БЗД-ийн хэмжээнд сургагч багш хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Илтгэх индрийн ирээдүй ТББ нар хамтран дүүргийн хэмжээнд 100 залуусыг "Залуусаа дэмжье" хөтөлбөрийн хүрээнд сургагч багшийн хөтөлбөрт 4 дүгээр сараас эхлэн хамруулсан.

Хөтөлбөрт хамрагдсан залуучууд илтгэх урлаг, хувь хүний хөгжил, зөв төлөвлөлт, өөрийгөө зөв илэрхийлэх чадвар, баг хамт олноор ажиллах чадвар гэх мэт олон ур чадварыг эзэмшинэ. Энэ хүрээнд өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж өөрсдийн 6 сарын турш эзэмшсэн ур чадвараа бусдад хүргэлээ.

306340309 487018853288001 4983853020809439460 n

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ

"Анх та бүхэн уг хөтөлбөрт хамрагдсан өдрөөс хойш 6 сарын дараа та бүхэнтэйгээ уулзахад та бүхэн өөрийгөө илэрхийлэхээс эхлээд биеэ авч явах, бусадтайгаа ойлголцох, харилцах, багаар ажиллах гээд маш олон төрлөөр ахиц дэвшил гаргаж чадсан байна. Тиймээс уг хөтөлбөр дуусмагц та бүхэнтэйгээ хамтарч "Mini Academy" байгуулж дүүргийн хороо бүрийн хүүхэд залуучууд, иргэдэд шаардлагатай сургалт, арга хэмжээг зохион байгуулах хүсэлтэй" байгаагаа илэрхийллээ.

"Залуусаа дэмжье" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй сургагч багш хөтөлбөр энэ оны 10 дугаар сард дуусна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ

306324949 487018609954692 6601486721329429577 n

305835783 487018729954680 6207268506540903363 n

305961107 487018773288009 1633706134980808250 n

305844163 487018679954685 7813047130106022547 n

305991174 487018956621324 5482809952869017713 n

306091563 487018819954671 6507308372377111813 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.