Ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд шинээр газар олгосон зөрчлүүд илэрч байна

МХЕГ-ын даргын баталсан 01/96 дугаар удирдамжийн дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд газар олголтын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.

Өнгөрсөн 7 дугаар сараас эхлүүлсэн тус шалгалтын явц, үр дүнгийн талаар орон нутгийн Байгаль орчин,  газрын харилцаа, геодези, зураг зүйн улсын /ахлах/ байцаагчидтай харилцан мэдээлэл солилцох,   зөвлөгөө,  зөвлөмж өгөх ажлыг өнөөдөр МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газраас зохион байгууллаа.

Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад:

  • Ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд шинээр газар олгосон,
  • Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ойн сан бүхий газрын хамгаалалтын зурваст төлөвлөсөн,
  • Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хамгаалалт хангалтгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч байна.

Шалгалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.