Алтанбулаг боомтын шинэчлэлтийн ажил удаашралтай байна

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнгөрсөн долоо хоногт Алтанбулаг боомтод хоёр удаа очиж ажиллажээ.

Эхний удаа өөрийн биеэр газар дээр нь танилцаж, ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзсан бол хоёр дахь удаагаа чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийг ажиллуулж, нөхцөл байдлыг үнэлүүлэн, алдаа дутагдлыг арилгуулах, засаж сайжруулахаар ажилласан байна. 

305103275 3437387349826739 7810964046459562310 n1

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хөрөнгө оруулагч нь Азийн хөгжлийн банк бөгөөд тус банкны 6.0 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр энэхүү төсөл хэрэгжиж байна.

“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” буюу Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа Алтанбулаг хилийн боомтын шинэчилсэн төлөвлөлтийн хүрээнд:

  • Зорчигч тээврийн 19 барилга,
  • Ачаа тээврийн 18 барилга байгууламж,
  • Дэд бүтцийн 5 барилга
  • Ногоон байгууламж 6000м2
  • Иж бүрэн инженерийн шугам сүлжээ зэрэг нэр бүхий ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ.

Өнөөдрийн байдлаар

Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомтын шинэчлэлтийн ажил ийнхүү хугацаа алдсан, гүйцэтгэл чанар тааруу байгааг аймгийн Засаг дарга шүүмжлэв. 

305764659 3437387469826727 4588228137757353841 n1

Харин Алтанбулаг хилийн боомтын тусгаарлах зурвас бүхий авто замын ажлын явц барилгын ажилтай харьцуулахад харьцангуй сайн байна. Замын ажлыг “НКВ ИНТЕРНЕШНЛ ХОЛДИНГ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд цементийн улмаас түр зогсолт хийснээ танилцуулахад Засаг даргын зүгээс 60 тонн цементийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгснөөр ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхээр боллоо. Тус компани цементийн тасалдал үүсэхгүй бол замын ажлаа аравдугаар сарын 15 гэхэд дуусгана гэв.

Хүйтэн сэрүүний улирал эхлэх гэж байгаа энэ цаг үед хилийн боомтоор зорчих зорчигчид болоод тэнд ажиллагсдын орчин нөхцөл, цаашлаад боомтын үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангах нь анхаарах гол асуудал гэдгийг аймгийн дарга онцоллоо.

305803837 3437387553160052 342443220913509101 n

Засаг даргын зүгээс өнөөдөр /2022.09.12/ Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд хийгдэж байгаа ажлын явц байдлыг танилцуулан цаашид бүтээн байгуулалтын ажлыг үр дүнтэйгээр эрчимжүүлэн үргэлжлүүлэх талаар байр сууриа илэрхийлэх юм.

“Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажил”-ын ерөнхий гүйцэтгэгчээр “Монкон Констракшн” ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр “Цэлмэг очир констракшн” ХХК, “Хан Халдун” ХХК, “Хайберид” ХХК зэрэг компаниуд ажиллаж байна хэмээн Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

305410856 3437387276493413 4297273893980428625 n

305584144 3437387656493375 7281418077297910884 n

305758760 3437387619826712 7998469925611846660 n

306452303 3437387763160031 2523891540492659098 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.