СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-01

Япон Улсын Атомын энергийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газрын дарга Г.Мөнхцэцэг болон албаны бусад хүн Япон Улсын Атомын энергийн агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвийн мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцжээ.

Уулзалтын эхэнд Тамгын газрын дарга Г.Мөнхцэцэг Япон Улсын Атомын энергийн агентлагаас 10 гаруй орны тэр дундаа байна. Мөн МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох тус агентлагаас манай улсад хамтран хэрэгжүүлж буй хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийн үр дүнг танилцуулжээ.

Одоогийн байдлаар, Япон улсад зохион байгуулагдсан сургагч багш бэлтгэх “Ослын бэлэн байдал, хариу арга хэмжээ”, “Гадаад орчны хяналт, шинжилгээ” хөтөлбөр болон Цөмийн реакторын аюулгүй байдлын чиглэлийн олон улсын сургалтад Мэргэжлийн хяналтын байгууллагаас 9 улсын /ахлах/ байцаагч хамрагдаад байгаа юм. Эдгээр сургагч багшийн зохион байгуулсан үндэсний дагалдах сургалтуудад давхардсан тоогоор цөмийн болон цацрагийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж буй 50 орчим улсын байцаагч хамрагдаж, мэргэшсэн байна.

Уулзалтын үеэр талууд цаашид зохион байгуулах сургалт, хөтөлбөрүүдэд хамруулах улсын /ахлах/ байцаагчийн тоог нэмэгдүүлэх, гадаад орчны хяналтыг сайжруулах болон ослын бэлэн байдлыг хангах чиглэлээр хийж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.