Урнаа аваргатай тулалдах А.Террел гэж хэн бэ?
Хөдөлмөрийн баатар, МУГТ М.Уранцэцэг жүдо бөхийн ертөнцөөс зодог тайлж холимог тулаанд хүч үзэхээр жил гаруй хугацаанд бэлтгэлээ базаасан бол өнөөдөр түүний эхний тулааны тов гарчээ.
Монголчууд төдийгүй жүдо бөх, холимог тулааныг шимтэн үзэгчид Урнаа аваргын эхний тулааныг тэсэн ядан хүлээж байсан нь дамжиггүй. Тэгвэл түүний эхний тулаан 10 хоногийн дараа (есдүгээр сарын 10-ны өдөр) АНУ-ын Арканзас мужид зохион байгуулагдахаар болсон байна.
АНУ-ын "Jackson Wick MMA Academy"-д бэлтгэл сургуулилтаа базааж буй М.Уранцэцэг аваргын эхний өрсөлдөгч нь "Fury fighting championship" холбооны atomweight буюу 48 кг хүртэлх жингийн аварга, АНУ-ын тамирчин Амбер Терреллтэй байх юм. Бразилын жью жицү, бокс суурьтай тус тулаанч нь энэ жил 25 настай бөгөөд холимог тулааны ертөнцөд өсөж буй шилдэг тулаанч юм.
Энэ удаагийн буюу МУГТ М.Уранцэцэгийн эхний тулаан нь PFC (Peak fighting championship) холбооны strawweight буюу 48-52 кг жингийн сонирхогчийн аваргын бүсний төлөөх тулаан байх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.