Жүдо бөхийн өсвөрийн ДАШТ манай 16 жүдоч хүч үзнэ
Энэ сарын 24-28-ны өдрүүдэд 2022 оны 8-р сарын 24-27 хооронд Босни ба Херцеговина улсын Сараево хотноо зохион байгуулагдах жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 16 жүдоч өрсөлдөнө.
Энэ удаагийн ДАШТ-д 61 орны 496 жүдоч оролцох урьдчилан мэдүүлгээ өгөөд байгаа ба манай улсаас дасгалжуулагч, багш Д.Алтантуяа, Ч.Тогтохбаяр, Ц.Хулан, Г.Сарангоо нарын удирдалга дор дараах тамирчид хүч үзнэ.
Хөвгүүд
-50кг Ч.Төгөлдөр
-55кг Ж.Энхсайхан
-60кг М.Анар
-66кг Б.Бат-Эрдэнэ
-73кг Б.Шинэтулга
-81кг Б.Гансүх
-90кг А.Энхбаяр
+90кг Т.Мөнгөн-Эрдэнэ
+90кг О.Гэрэлтбаяр
Охид
-44кг Ж.Энхбулаг
-48кг Ж.Анударь
-48кг М.Нандин-Эрдэнэ
-52кг Т.Ариунзаяа
-57кг Г.Мөнхтуяа
-63кг Д.Есүй
+70кг Б.Ням-Эрдэнэ
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/
Наймдугаар сарын 24-ний өдөр /Лхагва/
15 цагт охидын -40 кг, -44 кг; хөвгүүдийн -50 кг, -55 кг жингийн хэсгийн барилдаан.
22 цагт дээрх жингийн шигшээ барилдаан
Наймдугаар сарын 25-ны өдөр /Пүрэв/
15 цагт охидын -48 кг, -52 кг; хөвгүүдийн -60 кг, -66 кг жингийн хэсгийн барилдаан.
22 цагт дээрх жингийн шигшээ барилдаан
Наймдугаар сарын 26-ны өдөр /Баасан/
15 цагт охидын -57 кг, -63 кг; хөвгүүдийн -73 кг, -81 кг жингийн хэсгийн барилдаан.
22 цагт дээрх жингийн шигшээ барилдаан
Наймдугаар сарын 27-ны өдөр /Бямба/
15 цагт охидын -70 кг, +70 кг; хөвгүүдийн -90 кг, +90 кг жингийн хэсгийн барилдаан.
22 цагт дээрх жингийн шигшээ барилдаан
Наймдугаар сарын 28-ны өдөр /Ням/
15 цагт холимог багийн хэсгийн барилдаан.
22 цагт холимог багийн шигшээ барилдаан
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.