НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш Львов хотод айлчилж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украины Львов хотод өнгөрөгч лхагва гарагт хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдөр /2022.08.18/ Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Туркийн удирдагч Режеп Тайип Эрдоган нартай уулзана гэж түүний ажлын албанаас мэдээлжээ.

Талууд Еленовка дахь хорих газар ба "Запорожье" атомын цахилгаан станцын эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэх аж. Түүнчлэн ноён гэж НҮБ дахь эх сурвалж тэмдэглэсэн байна.

Антонио Гутерреш үргэлжлүүлэн Хар тэнгисийн хүнсний экспортын гэрээний хүрээн дэх гурван боомтын нэг Одесса хотод айлчлах ба дараагаар нь Истанбул хотод хүрэлцэн ирж, үр тариа болон бусад бүтээгдэхүүнийг экспортлох хөлөг онгоцны логистик, хяналт шалгалтын асуудал эрхэлдэг Хамтарсан зохицуулалтын төвд зочлох юм.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.