НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад хүрэлцэн ирлээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2022 оны наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ наймдугаар сарын 4-ний өдөр Зүүн хойд Азийн бүс нутагт хийж буй айлчлалаа эхлүүлсэн. Тэрээр Япон Улсад айлчилж, Хирошимагийн Энх тайвны дурсгалын өдрийн арга хэмжээнд оролцон, Монгол Улс болон БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ.

2022 08 08 22 59 05 605 1024x659

Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элссэний 60, 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах чиглэлээр хүч чармайлт гаргаж буй улсынх нь хувьд зочилж буйгаа онцлон тэмдэглэсэн.

2022 08 08 22 59 10 628 1024x682

2022 08 08 22 59 11 642 1 1024x682

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.