Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ААШТ эхлэхэд хоёр хоног үлдлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлэхэд хоёр хоног үлдлээ. 

Энэ сарын 4-7-ны өдрүүдэд Казахстан улсын Нурсултан хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ганцаарчилсан болон багийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд Ази тивийн бүхий л шилдгүүд хуран цуглах ба тэмцээний хуваарийг танилцуулж байна. /Улаанбаатарын цагаар/

Наймдугаар сарын 3-ны өдөр /Лхагва/

16:00 цагт Сугалаа

Наймдугаар сарын 4-ний өдөр /Пүрэв/

12:00 цагт эмэгтэй - 48 кг, -52 кг, -57 кг; эрэгтэй -60 кг, -66 кг жингүүдийн барилдаан явагдана. Энэ өдөр манай улсаас дараах бөхчүүд барилдана. 

Эрэгтэй - 60 кг жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар
Эрэгтэй - 66 кг жинд Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
Эмэгтэй - 48 кг жинд Г.Наранцэцэг
Эмэгтэй - 52 кг жинд Б.Хорлоодой.
Эмэгтэй - 57 кг жинд  Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

18:00 цагт Нээлтийн ёслолын ажиллагаа

19:00 цагт Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол 

Наймдугаар сарын 5-ны өдөр /Баасан/

12:00 цагт эмэгтэй -63 кг, -70 кг; эрэгтэй -73 кг, -81 кг жингүүдийн барилдаан явагдана. Энэ өдөр манай улсаас дараах бөхчүүд барилдана. 

Эрэгтэй - 73 кг жинд Ц.Цогтбаатар
Эрэгтэй - 81 кг жинд Б.Эрдэнэбаяр
Эмэгтэй - 63 кг жинд Б.Ганхайч
Эмэгтэй - 70 кг жинд Ц.Энхчимэг

19:00 цагт Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

Наймдугаар сарын 6-ны өдөр /Бямба/

12:00 цагт эмэгтэй -78 кг, +78 кг; эрэгтэй ; -90 кг, -100 кг, +100 кг жингүүдийн барилдаан явагдана. Энэ өдөр манай улсаас дараах бөхчүүд барилдана. 

Эрэгтэй - 90 кг жинд Г.Алтанбагана
Эрэгтэй - 100 кг жинд Б.Гончигсүрэн
Эрэгтэй + 100 кг жинд О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй - 78 кг жинд Б.Эрдэнэт-Од
Эмэгтэй + 78 кг жинд А.Адъяасүрэн

19:00 цагт Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

Наймдугаар сарын 7-ны өдөр /Ням/

12:00 цагт Холимог багийн барилдаан

18:00 цагт Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.