? LIVE: Таеквондогийн өсвөрийн ДАШТ /Сүүлийн өдөр/

Болгар улсын нийслэл Софиа хотноо зохион байгуулагдаж буй таеквондогийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдрийн тулааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

TKD 012 

Өчигдөр буюу тэмцээний гурав дахь Иран, Мексик, БНСУ-ын тамирчид дэлхийн аварга болсон бол Энэтхэг улс түүхэндээ анх удаа ДАШТ-ий шигшээ тулаанд шалгарсан онцлог өдөр байлаа. 

Өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр хөвгүүдийн -49кг, -57кг, -61кг, охидын -37кг, +59кг жингийн тулаанаар үргэлжилж манай улсаас дараах тамирчид тулалдана. 

  • Охидын -37 кг жинд Эрдэнэт хотын тамирчин Б.Мөрөн эхний тойрогт Грекийн тамирчинтай тулалдана. Түүний эхний тулаан нэгдүгээр дэвжээний эхний тулаан байна. 

Охидын -37кг жингийн оноолт
Охидын -37кг жингийн оноолт

  • Охидын +59кг жинд Эрдэнэт хотын тамирчин Б.Янжинлхам эхний тойрогт Кипр улсын тамирчинтай тулалдана. Түүний тулаан дөрөвдүгээр дэвжээний 11 дэх тулаан байх юм. 

Охидын +59кг жингийн оноолт
Охидын +59кг жингийн оноолт

  • Хөвгүүдийн -57кг жинд Хүч спорт хорооны тамирчин Т.Тэмүүлэн эхний тойрогт Герман улсын тамирчинтай тулалдана. Түүний тулаан тавдугаар дэвжээний эхний тулаан байна. 

Хөвгүүдийн -57кг жингийн оноолт
Хөвгүүдийн -57кг жингийн оноолт

  • Хөвгүүдийн -61 кг жинд Дархан-Уул аймаг, "Найдвар" клубын тамирчин Э.Азжаргал мөн эхний тойрогт Ураины тамирчинтай тулалдана. Түүний тулаан тавдугаар дэвжээний 16 дахь тулаан байна.

Хөвгүүдийн -61кг жингийн оноолт
Хөвгүүдийн -61кг жингийн оноолт

 

НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.