29-р тусгай сургуулийн удирдлагын хахуулийн хэргийг шалгаж дуусав

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29 дүгээр тусгай сургуулийн удирдлага байсхийгээд л олны хэл аманд өртөж, ажлаасаа чөлөөлөгддөг. 2017 онд тус сургуульд багш нар нь сурагчдаа дарамталж хүчирхийлсэн гэх үндэслэлээр захирал Б.Батсайханыг чөлөөлсөн. Түүний дараа Д.Оюунсувд гэх хүнийг томилсон ч эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдсон юм.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгалтаараа Д.Оюунсувдыг 29 дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, химийн багшаар ажилд орсон М.С-д “Шинээр ажилд орсон багш нар хувиараа сургуульд самбар авдаг” хэмээн хуурч, 2018 оны ес болон арванхоёрдугаар сард тус бүр 500 мянган төгрөг авч залилсныг тогтоожээ. Мөн

Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Оюунсувдад НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-2.1 дэх хэсгийн албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг залилсан, 22.4-2-т заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд мөнгө, эд зүйл авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Харин түүнд хахууль өгч ажилд томилогдсон багш нар болох гурван хүнд мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэмээн яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.