Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-1 төслийн явц 63 хувийн гүйцэтгэлтэй байна

Газрын тос боловсруулах үйлдвэр нь EPC-1,2,3,4 гэсэн дөрвөн багц төслөөс бүрдэж буй бөгөөд үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж, талбайн дэд бүтэц зам, ус хангамжийн системийн цогц төсөл болох EPC-1 төслийн ажилд төслийн менежмэнтийн зөвлөх Энэтхэг улсын “И Ай Эл” компани олон улсын норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгэлд хяналт тавьж байна.

ГАЗРЫН ТОС

2022.06.09. WPS5-P2. Шугам хоолойн хэт авиан тест хийгдэж байгаа явц

EPC-1 төсөл нь бэлтгэл ажил, зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт гэсэн үндсэн 4 төлөвлөлттэй, төслийн нийт явц 63%-ийн гүйцэтгэлтэй байна. Эдгээрт

  • Түүхий ус хадгалах сав-85%,
  • Оффис, сургалтын төв-51%,
  • Хоолны газар-84%,
  • Лаборатори-85%,
  • Анхны тусламж, эмнэлгийн барилга-80%,
  • Агуулах-45%,
  • Нэвтрэх хаалга-1-64%,
  • Нэвтрэх хаалга-2-39%,
  • Гал унтраах ангийн барилга-52%, З
  • асварын цех-35%,
  • Үерийн ус цуглуулах талбай-82,5%,
  • Ус зайлуулах хоолой-30%,
  • Ус дамжуулах хоолой-89%,
  • 17км авто зам-36%,
  • Ус дамжуулах хоолой-/Бор хөөвөр/-41%,
  • Худгийн барилга-44%,
  • Цахилгаан дамжуулах агаарын шугам-90%-ийн тус тус гүйцэтгэлтэй байна.

Лицензгүй технологийн байгууламжийн ажил EPC-2-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах түргэвчилсэн тендерийг 2022.06.06-ны өдөр зарласан ба 2022.08.16-ны өдөр тендер хүлээн авах аж. ТОС

Үйлдвэрийн цахилгаан станцын ажил EPC-3-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах түргэвчилсэн тендерийг 2022.05.04-ний өдөр зарлажээ. 

Лицензтэй технологийн байгууламжуудыг барих ажил EPC-4-ийн лиценз эзэмшигчдийг шалгаруулсан. Устөрөгчийн байгууламжийн лиценз эзэмшигч Итали улсын "Кинетикс текноложи" компанитай, Хүхэр ялгах байгууламжийн лиценз эзэмшигч Франц улсын "Аксенс" компани, Бензин боловсруулах, Гидрокрекинг, Дизелийн гидроцэвэрлэгээ, Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжуудын лиценз эзэмшигч АНУ-ын "ЮүӨүПи Хонивэлл" компанитай гэрээг тус тус байгуулсан талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв. ҮҮ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.