Өнөөдөр манай долоон тамирчин медаль хүртлээ
Таеквондогийн "Чунчон Кореа Опен" тэмцээний тав дахь өдөр манай .
Дөрвөн өдрийн дараах байдлаар манай баг, тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байсан бол өнөөдөр тулалдсан манай бүх тамирчид медалийн тавцанд зогсон монголын багийн медалийн тоог нэмлээ. Өнөөдөр (7.4-ний өдөр) тулааны төрлөөр үргэлжлэн явагдаж манай улсаас дараах тамирчид тулалдан медаль хүртлээ.
- Өсвөрийн -63кг жинд Хараагийн хөх чоно клубын М.Мөнхдөл алтан медаль
- -52кг Хараагийн хөх чоно клубын Х.Энхриймаа алтан медаль
- Залуучуудын -54кг жинд Арслан клубын Д.Энхтэмүүлэн алтан медаль
- Өсвөрийн -59кг жинд Арслан клубын Б.Баярхүү мөнгөн медаль
- Өсвөрийн -46кг жинд Тэмүүжин клубын И Мин Жү мөнгөн медаль
- Залуучуудын -54кг жинд Кёнхи клубын М.Энхдөл хүрэл медаль
- Залуучуудын -63кг жинд Арслан клубын Э.Довчинсүрэн хүрэл медаль
- Өсвөрийн -45кг жинд Арслан клубын Э.Тэмүүлэн хүрэл медаль тус тус хүртлээ.
Энэ өдрийн тулааныг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.