П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цолыг нөхөж олгохоор болжээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс МУГТ, Улсын гарди П.Сүхбатад Улсын арслан цолыг нөхөж олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоосон байна.

Хуульч Н.Эрхэмбаяр, П.Сүхбат агсны гэргий Д.Сарангэрэл нарын нэхэмжлэлтэй уг шүүх хурал зургаадугаар сарын 13-нд болж, ийм шийдвэр гаргажээ.

Тодруулбал:

Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 3.1, 12.4.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын гарди П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, түүнд

Энэ нь шүүхийн шийдвэрээр нас барсан хүнд цолыг нь нөхөж олгуулах асуудлыг шийдвэрлэхээр даалгасан анхны тохиолдол болж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.