Ц.Амарсанаа өрсөлдөгчөө "өвдөг сөхрүүллээ"

Холимог тулааны MGL-1 холбооны аварга, "Under Armour in Mongolia" компанийн тамирчин Ц.Aмарсанаa "Fierce Fighting Championship" холбооны 70кг жингийн Аваргын бүсний төлөө тулалдан ялалт байгууллаа.

 289819671 427409332571978 4977760028184201213 n

Ц.Амарсанаа дөрвөн сарын өмнө "Fierce Fighting Championship" холбоонд "King of cage" болон "FFC" холбооны 77кг жингийн аварга "Харгис" хочит Бен Эглид ялагдаж байсан бол энэ удаад түүний ялах ээлж иржээ. Манай тулаанчийн энэ удаагийн өрсөлдөгч нь 17 тулаанд орж 10 ялсан үзүүлэлтэй Бразилын Фабио Серрао байлаа. "Ширэнгийн хүү" хочит Фабио жью жицү суурьтай бөгөөд хэвтээгээс өрсөлдөгчөө боох, өчих мэхийг түлхүү хийдэг ч босоогоос ч шаггүй тулалддаг нэгэн байлаа.

289033844 427409292571982 4597575401843905878 n

Тулааны явцад Ц.Амарсанааг хэд хэдэн удаа хэвтээ барилдаанд шилжүүлэхийг оролдсон ч амжилт олоогүй. Харин Ц.Амарсанаагийн хэд хэдэн угсраа зүүн хөл рүү довтолсон довтолгоо нь үр дүнгээ өгч Фабио хоёрдугаар үед аргагүй хүчин мөхөстөн өвдөг сөхөрлөө. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.