Монголын баг медалийн хүснэгтийг тэргүүллээ

Сурталчилгаа
Монголын баг медалийн хүснэгтийг тэргүүллээ

Жүдо бөхийн Улаанбаатар их дуулга тэмцээний эхний өдрийн медальтнууд тодорлоо. 

30 орны 255 жүдоч Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо хуран цуглаад байгаа ба тэмцээг зохион байгуулагч эзэн орны давуу эрхийн дагуу манай улсаас эрэгтэй 27, эмэгтэй 28 буюу нийт 55 жүдоч барилдаж байна. 

Тэмцээний эхний өдөр уламжлалын дагуу хөнгөн жин буюу эрэгтэй -60кг, -66кг, эмэгтэй -48кг, -52кг, -57кг жингүүдийн барилдаан явагдаж дараах тамирчид медаль хүртлээ.

  • Эрэгтэйчүүдийн -66кг жинд Б.Эрхэмбаяр алтан медаль
  • Эмэгтэйчүүдийн -57кг жинд Л.Энхрийлэн алтан медаль
  • Эрэгтэйчүүдийн -66кг жинд Г.Сод-Эрдэнэ мөнгөн медаль
  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд Г.Наранцэцэг мөнгөн медаль
  • Эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой хүрэл медаль
  • Эмэгтэйчүүдийн -57кг жинд Ц.Ичинхорлоо хүрэл медаль
  • Эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Сумъяабазар хүрэл медаль
  • Эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү хүрэл медаль тус тус хүртэж багийн дүнгээр Монгол улсын баг, тамирчид тэмцээнд оролцож буй 30 орныг тэргүүлж байна. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн медалийн тавцанд гурван монгол бөх алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн нь энэ өдрийн онцлох агшин байлаа. 

 

Өнөөдөр тэмцээн дунд жингийн барилдаанаар 12:30 цагт эхлэх ба бид тун удахгүй өнөөдөр барилдах бөхчүүдийн оноолт, мэдээллийг хүргэх болно. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0