СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-06-14

Б.Амарсайханыг Монгол Улсын Соёлын элчээр томилов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон МУСТА, жүжигчин Б.Амарсайханыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.

Б.Амарсайхан нь Монголын шинэ цагийн кино, урлагийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, монгол уран бүтээлчдийг дэлхийн тавцанд гарах гүүр болж, гадаад ертөнцөд эх орноо сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Тэрээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа кино урлагаар дамжуулан үндэсний ахуй, өв соёл, улс орныхоо хөгжил дэвшлийг олон улсад түгээн дэлгэрүүлж, соёлын салбарын гадаад хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулахын төлөө бүх боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлснийг ГХЯ мэдээлэв.
 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.