ОХУ-ын жүдочид тэмцээнд оролцвол би дэлхийн аварга цолноосоо татгалзана
Энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах жүдо бөхийн "Улаанбаатар их дуулга тэмцээн"-д ОХУ-ын 28 тамирчныг олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ нэр дор оролцохоор боллоо.
Олон улсын жүдо бөхийн холбооноос ОХУ-ын жүдо бөхийн тамирчдыг төвийг сахисан статусаар буюу IJF-ын туган дор оролцохыг зөвшөөрсөн нь маргаан дагуулж байна. Украин улсад цэрэг, дайны ажиллагаа явуулж буй ОХУ, Беларусын баг, тамирчдыг тэмцээн, уралдаанд оролцохыг нь хориглоод байсан ч спорт нь улс төрөөс ангид байж тамирчид хохирох ёсгүй гэсэн үүднээс ийнхүү шийдвэрлэсэн байна.
Тэгвэл энэ шийдвэрийг бусад орны тамирчид, ялангуяа Украины жүдочид эрс эсэргүүцэж байгаа ба дэлхийн аварга Ж.Зантариа олон нийтийн сүлжээнд өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. "Хэрэв ОХУ-ын тамирчид тэмцээнд оролцох бол Укрианы баг тэмцээнд оролцохгүй төдийгүй би өөрийн дэлхийн аварга цол болон бусад бүх цол, шагналаасаа татгалзах болно. Миний дуртай спортын холбоо цаад агуулгаараа дайныг дэмжиж байгаад харамсаж байна. Биднийг тэмцээнд оролцож байх хооронд Украинд хэдэн зуун хүн амиа алдаж байгааг мэдэх хэрэгтэй."
Одоогийн байдлаар "Улаанбаатар их дуулга тэмцээн"-д 28 орны 227 жүдоч бүртгүүлээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.