ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудын өрөөнөөс их хэмжээний бэлэн мөнгө, валют илэрчээ

Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг БНХАУ руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ.

Шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газар, Гашуун сухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр, тэдгээрийн ажлын өрөөнд мөн нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн захирлуудын өрөө тасалгаанд өчигдөр /2022.06.09/ хамтарсан нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгээр их хэмжээний валют, бэлэн мөнгө илэрснийг хураан авч, авлигын шинжтэй холбоотой мөнгө байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.