“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн 61 иргэнийг ажилд авчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” зохион байгуулсан билээ.

Тус өдөрлөгийн үеэр бүртгүүлж, сонгон шалгаруулалтад тэнцсэн 61 иргэнтэй Цанхи хотхонд хөдөлмөрийн гэрээ байгууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөц, хөгжил сургалтын хэлтсийн дарга Б.Ариунзаяа болон компанийн хүний нөөцийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгаас нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг ажлын байранд нь томилж, ажлын амжилт хүслээ.

286350165 3120735461478038 2950170799544957043 nМөн компаниас өнгөрсөн тавдугаар сарын 23-ны өдөр дээрх өдөрлөгийн үеэр бүртгүүлж, шалгаруултад тэнцсэн 61 залуустай хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм.

Хөдөлмөрийн гэрээ байгуулах үеэр нээлттэйгээр анкет бөглөн, ярилцлага, шалгаруулалтад тэнцэн ажилд орж байгаадаа баяртай байна гэдгээ орон нутгийн иргэд хэлж байсан бөгөөд энэ өдөр ажилд томилогдсон 64 ажилтан Хөдөлмөр Аюулгүй байдал, Эрүүл ахуйн шинэ ажилтны сургалтдаа хамрагдав.285665717 3120734201478164 6839039389243364868 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.