СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-05-24

Дуучин Ука ирэх сарын 10, 11-ний өдрүүдэд бие даасан шоу тоглолтоо хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Дуучин Ука буюу Д.Уламбаяр зургадугаар сарын 10-11-ний өдрүүдэд өөрийн бие даасан “DANCE WITH ME” шоу тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт дэлхийн стандартад нийцсэн, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “STEPPE ARENA”-д зохион байгуулагдах аж. 

Дуучин Укагийн хувьд урлагт хөл тавьснаасаа хойш өөрийн гэсэн өнгө төрх, ертөнцийг бүтээгээд хэдийнээ 20 жил болжээ. Энэ хугацаанд уран бүтээл болон уран бүтээлчийнхээ хувьд үргэлж хувьсал хийсээр ирсэн билээ. Тэрбээр энэ тухайгаа “Урт удаан хүлээсэн шоу тоглолтоо хүргэх өдрүүд ойртож байна. Олон жилийн хөдөлмөр, өөрийн сэтгэл зүрхээрээ оролцон бүтээлцсэн дуу хөгжмөө шилдэг хөгжимчид, шилдэг бүжигчид, мэргэшсэн баг бүрэлдэхүүнтэй, шинэ орчинд та нартайгаа жаргах өдрөө тэсэн ядан хүлээж, догдолж бэлдсээр байна” гэлээ.

Тоглолтод урилгаар “Киви”, “Татар” хамтлаг болон дуучин Наагий, Оргил, Оки, Алтанжаргал, Дашням, AM C, Nene, Don Dior, Цэцэ нар оролцож, хамтран дуулах аж.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.