СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-05-23

Нөхөрсөг гүйлтийн тэмцээнд 600 гаруй хүүхэд оролцжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

“Аchilles International Mongolia” төрийн бус байгууллагын санаачилгаар жил бүр тусгай хэрэгцээт болон хүүхэд багачуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг хамтарсан гүйлтийн тэмцээн өчигдөр /2022.05.22/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Тус тэмцээний зорилго нь хүүхэд багачуудын сэтгэл зүйг дэмжих, тэдэнд итгэл өгөх, бие даан суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 

Тэмцээнд нийт 600 гаруй хүүхэд оролцсон бөгөөд Цагдаагийн байгууллага, алба хаагчдаас дэмжлэг үзүүлэн хүүхэд багачуудад зориулсан “Хөгжимтэй жагсаал”, хүүхдүүдэд туслах “Хөтөч-цагдаа” ажиллуулсан байна. Алба хаагчид гүйлтийн тэмцээний үеэр гараанаас бариа хүртэл хүүхдүүдтэй гүйж дэмжлэг үзүүлэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүлжээ. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.