СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-05-23

ЭМЯ: Сармагчны цэцэг өвчин 2-4 долоо хоног үргэлжилдэг

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг, сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаанцэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин аж.

1980 онд дэлхийд дахинд цагаанцэцэг өвчнийг устгах үед ч сармагчны цэцэг өвчин нь Баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин юм байна.

Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсвэл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.

Өнгөрсөн Бямба гарагийн мэдээллээр сармагчны цэцэг өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг нутагшмал бүс 11 оронд бүртгэгдээд байсан юм. Мөн  Тандалт судалгаа өргөжихийн хэрээр илүү олон тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байна.

ДЭМБ өвчлөл гарсан улс орнууд болон бусад улстай хамтран ажиллаж, өртөж болзошгүй хүмүүсийг олж, илрүүлэх, тандалт хийх, хариу арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. Өвчилсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхаж гутаан доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр хүмүүс тусламж хүсэхээс татгалзаж, халдварыг нуун дарагдуулах нь дэгдэлтийг зогсооход саад учруулж болзошгүй гэж ДЭМБ-аас мэдээллэж байна.

Сармагчны цэцэг өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ? 

  • Халуурах 
  • Толгой өвдөх 
  • Булчин өвдөх
  • Тунгалгийн зангилаа томрох 
  • Арьсан дээр тууралт гарах 

Сармагчны цэцэг өвчний үед гарсан тууралт нь ихэвчлэн халуурч эхэлснээс хойш 1-3 хоногийн дотор гарах бөгөөд шаргал шингэнээр дүүрсэн шархлаат дүүрэлт байна. Тууралт нь нүүр, гарын алга, хөлийн ул, ам, бэлэг эрхтэн, нүд зэрэг биеийн хэсэгт гарах нь элбэг байдаг

ЗӨВЛӨМЖ:

Сармагчны цэцэг өвчтэй хүнээс хавьтал, дуслын замаар вирусээр бохирлогдсон эд зүйлсээр халдвар тархах эрсдэлтэй. Гарын ариун цэврийг сайтар сахиж савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх, вирус тээж болзошгүй зэрлэг ан амьтны мах идэх, харьцахаас зайлсхийхийг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд зөвлөжээ. Өвчний шинж тэмдэг нь идээт болон цэврүүт тууралттай байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.