Мариуполийн гангийн үйлдвэрээс дахиад 771 цэргийг нүүлгэн шилжүүлжээ

Украины Мариуполь хотын Азовсталь гангийн үйлдвэрт хоргодож байсан 771 цэрэг "бууж өгсөн" гэж ОХУ-ын албаныхан өнгөрөгч пүрэв гарагт мэдэгджээ. Ингэснээр, энэ долоо хоногт тус үйлдвэрээс нийт 1,730 украйн цэргийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.

 билээ. Түүнчлэн, тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захаровагийн хэлснээр, Азовсталь үйлдвэрээс шилжүүлсэн 900 гаруй цэргийг Оленовка дахь хуучин хорих анги руу илгээсэн ч пүрэв гарагт бууж өгсөн бүлэг хаана байрлаж байгаа нь тодорхойгүй байна.

Украины Батлан хамгаалахын дэд сайд Ганна Мялар цэргүүдээ олзлогдсон орос цэргүүдээр солилцоно гэж өнгөрөгч мягмар гарагт зарласан ч түүнээс хойш ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Мөн одоо Азовсталь гангийн үйлдвэр дотор хэдэн цэрэг үлдсэн нь тодорхойгүй байна.

Харин "Азов" батальоны орлогч командлагч, ахмад Святослав Паламар бууж өгөөгүй бөгөөд үйлдвэр дотор үлдсэн болохоо пүрэв гаргийн орой олон нийтийн сүлжээндээ нийтэлсэн бичлэгтээ дурджээ.

c528df97 08df 408b b541 824d1c1610eb 1536x1058

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.