УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид холбогдох хэргүүдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст сэргээн шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Түүнийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр 2015 онд нээсэн хэргийг нь сэргээгээд буй.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас нүүрс тэээрлэдэг, . Үүнээс нь болж 2013 оны арваннэгдүгээр сараас 2014 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд улсын төсөвт төвлөрөх ёстой байсан 38.5 сая төгрөг ороогүй. Мөн БНХАУ-ын таван иргэнд яаралтай горимоор буюу нэг хүнээс 504 000 төгрөг хураах ёстой байхад энгийн тариф болох 252 000 төгрөг авч виз олгуулсан, юм.

Түүнчлэн гэх үндэслэлээр Б.Пүрэвдоржийг шалгаад 2016 оны нэгдүгээр сард уг үйлдлийг нь хэрэгсэхгүй болгоод байсныг сэргээсэн аж. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан дээрх үйлдлүүдийн улмаас улсын төсөвт нийтдээ 276.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг 2020 оны арваннэгдүгээр сард сэргээн шалгуулахаар прокурор шийдвэрлэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст прокурорын даалгаврын дагуу нэмэлт ажиллагаа хийж эхэлснээс хойш хэрхсэн нь тодорхойгүй өнөөг хүрлээ. Сэргээн шалгаж эхэлснээс хойш сураг алдраад багагүй хугацаа өнгөрч буй энэ хэрэг ямар шатанд байгаа талаар . Одоогоор ямар нэг шийдвэр прокурор гаргаагүй” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Эдгээрээс гадна УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Мал хамгаалах сангаас компаниудад 40 тэрбум төгрөгийн хүүгүй зээл 2017 онд олгосон байдгаас 29 аж ахуйн нэгж ямар нэг төсөл, хөтөлбөр ирүүлээгүй атлаа хууль журам зөрчин санхүүжилт авсан нь аудитын дүгнэлт, хууль сахиулах байгуулагынхны шалгалтаар тодорхой болсон билээ. Тэдний дотор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий хүн болох юм. “Жинст транс” ХХК “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд Мал хамгаалах сангаас дээрх зээлийг авсан бөгөөд төрд мөнгөө хугацаанд нь эргүүлэн төлөөгүйгээс ийнхүү шалгуулах болсон гэдэг.

Ийнхүү нэн хөнгөлөлттэй зээл авахад эрхэм гишүүний оролцоо бий, эсэх нь АТГ-ынхны шалгалтаар тодорхой  болох юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.