НШШГГ-ын дарга асан Р.Энхтайваны холбогдсон өөр нэг хэргийг шалгаж дуусжээ

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайванд холбогдох бас нэг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлжээ.

Тэрбээр байна. Үүнээс өмнө тэрбээр эрүүгийн нэг бус хэрэгт холбогдон шалгуулсан.

Тухайлбал, тэрбээр удирдлагадаа ажилладаг шийдвэр гүйцэтгэгчээр дамжуулж, “Ньюсиян” ХХК-д Дархан-Уул аймагт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай албан бичиг гаргаж өгөхийн тулд нэгэн дуучныг аргагүй байдалд оруулж, хахууль авсан гэм буруутайг нь шүүх тогтоосон билээ. Мөн “Шүрэн” ХХК-д давуу байдал бий болгон, битүүмжилсэн хөрөнгийг нь цуцалсны улмаас уг компаниас байдаг. Эдгээрээс гадна Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн хэрэгт холбогдон, гэм буруутай, эсэхийг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хэлэлцэхээр зарлаж байсан юм. Гэвч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй өнгөрсөн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.