УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжлэгээр дарга болсон хүмүүс эрүүгийн хэрэгт холбогдсоор байна

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл, Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Цээсүрэн нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр тэднийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тайлбар мэдүүлэг авч байгаа, одоогоор цагдан хориогүй гэнэ. Тэднийг гэсэн мэдээлэл бий.

Түүнчлэн аж. Дээрх хоёр албан тушаалтан нь 2020 оны сонгуулийн дараа, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжлэгээр томилогдсон гэнэ. Тус дүүрэгт Ж.Ганбаатар эзэн сууж, ойр дотно хүмүүсээ томилж байгаа хэмээн хэвлэлүүдэд бичиж буй. Түүний дэмжлэгээр албан тушаалд томилогдсон гэх хүмүүс нь эрүүгийн элдэв хэрэгт холбогдсоор байна.

Дээрх хоёр хүнийг АТГ-т шалгаж эхэлсэн бол Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар томилогдож,  билээ. Гэвч шүүгдэгч, хурандаа Ж.Наранмандах, Б.Баярмаа нар элдэв шалтгаар шүүх хурлаа хийлгэхгүй хойшлуулсаар байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.