Сайд нартай уулзахыг хүсвэл даваа гараг бүрт 1111 төвийг зориорой

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /2022.05.09/ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа.

Энэ үеэр иргэдээс эм болон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 25 санал хүсэлт утсаар ирж, 30 гаруй иргэдтэй биечлэн уулзаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн ЭМЯ-ны газрын дарга нар 11-11 утсаар ярьсан иргэдтэй шууд холбогдож санал хүсэлтийг шийдвэрлэхийн зэрэгцээ шуурхай шийдвэрлэх боломжгүй санал хүсэлтийг судлан шийдвэрлэхээр болсон аж. 

Засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн даваа гарагт 11-11 төвд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзаж эхэлсэн. Иргэн та тухайн салбарын сайдтай биечлэн уулзахаас гадна утсаар саналаа өгч болно. 

1 185016 876699292

 09052022 1652093252 1961280523 1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.