? LIVE: Э.Одбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахаар Төв талбайд жагсана
“NoWAR” иргэдийн хөдөлгөөнөөс Засгийн газрыг огцруулах бүх нийтийн жагсаал зохион байгуулна гэв. Тэд 13:00 цагт Төв талбайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахаар жагсахаа мэдэгдлээ.
"NoWAR" иргэдийн хөдөлгөөний төлөөлөл Э.Одбаяр:
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эмэгтэйчүүдийг нийгмийн идэвхгүй, бүтээмжгүй бүлэг" гэсэн агуулга бүхий зүйл хэлсэн. Тухайн үед мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан. Дараа нь хуулийн өмнө эрх тэгш байх тухай ч бид хэлж байсан. Хариуцлагаа хүлээж сураач ээ, эрх баригч нам хариуцлагаа хүлээх хэрэгтэй.
Өнгөрсөн хугацаанд "NoWAR" хөдөлгөөнөөс дайныг эсэргүүцэж, 11 удаа жагсаал зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.