Г.Амартүвшин: Намайг улсад яг ямар хохирол учруулсан гээд байгааг нь ойлгохгүй байна

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Уг асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Улсад их хэмжээний буюу 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдэг үндэслэлээр намайг буруутгаж байгаа. . Анх барьцаалж байсан хөрөнгө хэвээрээ байгаа. Тиймээс яг ямар хохирол учруулсан нь тодорхой биш байна. Хөгжлийн банк, арилжааны банк аль ч гүйцэтгэх захирал нь дангаараа зээлийн шийдвэр гаргадаггүй" гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.