Орон нутагт шилжин, орон сууц худалдан авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлнэ

2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахын тулд дараах арга хэмжээг авахаар төсөлд тусгаснаа танилцууллаа. Үүнд: 

  • Хөдөө орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдан авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн  60 хувийг төрөөс батлан даах
  • Хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор бизнес эрхлэх иргэн аж ахуй нэгжид 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэг саналыг төсөлд тусгасан байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.