2021 оноос иргэн Г.Ган-Очир Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үеэр МАН-ын зарим гишүүд санал хураалтын хар машиныг “луйвардаж” төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй талаар мэдээлж байв. Улмаар тухайн үед цагдаа, тагнуулын байгууллагаас түүнийг худал мэдээлэл тараасан гэж үзэн хэргийг хэлэлцэхгүй өнөөдрийг хүртэл явж байгаа юм.
Иргэн Г.Ган-Очирын хувьд орон нутаг болон УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-д ажиллаж байсан. Тэрбээр ажиллаж байх хугацаандаа санал хураалтын хар машин, хууль бусаар мөнгө авч байгаа зэрэг утасны яриа зэргийг баримт болгон хадгалж, үүнийгээ хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн ч эзэн холбогдогчгүй хэмээн хэргийг авч хэлэлцэлгүй орхихоос гадна нь өөрийг нь эргүүлэн цагдаагийн байгууллага дарамтлан өнөөдрийн байдлаар эрүүгийн 15 хэрэгт тохоод байгаа гэнэ.
Тэрбээр өнөөдөр өөрт байгаа баримтуудаасаа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай холбоотой хоёр баримтыг АТГ-т шалгуулахаар өглөө.
Иргэн Г.Ган-Очир: Энэ баримт бол харилцан яриа байгаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гишүүн болохын тулд намдаа 2 тэрбум төгрөг өгсөн. Цаашид 2024 оны сонгуулиар тойрогтоо сонгогдохын тулд мөнгө төлөх болно гэсэн яриа. Цаашлаад иргэн н.Магнайбаярт 200 сая төгрөг өгч төрийн эрхийг авсан гэх яриа. Уг ярианд “500 сая төгрөг өгөхөөс урьдчилгаа 200 сая төгрөг өгсөн. Үлдсэн 300 сая төгрөгөө надаас нэхэж байгаа юм уу” гэх утгатай яриаг баримт болгон АТГ-т шалгуулахаар өгч байна.
Энэ баримт бол төрийн эрхийг хууль бусаар авсан гэх нотлох баримт болно. Миний хувьд Баянгол дүүргийн МАН-ын сонгуулийн штабт ажиллаж байсан болохоор дээрх баримтууд үнэн болно гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.