Д.Эрдэнэбилэг: Төр засаг аж үйлдвэрийн төсөлд хал үзүүлэх биш хайраа үзүүлмээр байна

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг өчигдөр /2022.04.19/ NTV телевизийн "Улаан бал" ярилцлагад орсон. Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүйтэй холбогдуулан АТГ-ийн мөрдөгчид орон байр болон ажлын оффист нь нэгжлэг хийж байна гэх мэдээллийн дараахан тэрбээр уг ярилцлагад орсон юм. 

Түүнээс сэтгүүлч "Хөгжлийн банкнаас авсан зээлээ яагаад төлөөгүй юм бэ" гэх асуултын хариуд "Давагдашгүй хүчин зүйл гэж бий. Таны мэддэггүй, миний мэддэггүй зүйл гэж бий. Сая гурван сард дайн болно гэж хэн төсөөлсөн юм бэ. Тэр үед доллар 1200 төгрөг байхад 3000 гарчихна гэж хэн ч тооцож чаддаггүй. Жишээ нь "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" дээр төсөл хэрэгжиж байх үед нэг тонн нүүрсийг 26 000 төгрөгөөр төсөвлөж байтал 145 мянга гарчихлаа. Нэг килловат эрчим хүчийг 35 төгрөгөөр бодож байсан юм билээ. Одоо 210 төгрөг болчих жишээний. Үйлдвэрлэлүүд маань ихэвчлэн валютын зээлүүдтэй. Ханшийн зөрүү гарчихдаг. 

Цаашид ч гэсэн ийм асуудал үргэлжилнэ шүү. Проблемууд байнга л гарна. Алдаа ахиж хийхгүй байх талаар хаа хаанаа анхаармаар байгаа юм. Манай банк бол зээлийг нь төгрөг болгож өгөх, хугацааг сунгах гэх мэт боломжуудаар хангах гэж оролдсон.

Хөгжлийн банкны тухайд шударга хэлчихье. Бизнес эрхлэгчдэд тэр болгон боломж олгоогүй л дээ... 

Заавал хугацаандаа төлдөг бизнес их ховор. Боломж хязгаартай, бодит байдалтай эвлэрэх ёстой. Олж хараагүй зүйлийнхээ төлөө шийтгэл хүлээж болохгүй шүү дээ. Тэртээ тэргүй зээл эрсдэлтэй л байдаг. Давагдашгүй зүйлүүд их байна. Эрээн хил хааж манжин лууван олдохгүй байгаа нь дэлгүүрийн буруу юу хэний буруу вэ гээд... 

Арилжааны банкуудын зээлийнхээ 40-50 хувийг төлчихсөн. Болдог бол өртэй явья гэдэг хүн байдаггүй л байлгүй дээ. Тэр компаниас нь асуу. Төр уян хатан байх ёстой. Тодорхой шийдвэр гаргах хэрэгцээтэй бол хаалгыг нь бат хаах чадвартай байх ёстой. Хэн нэгнийг хүлээгээд сууж болохгүй шүү дээ. 

Хөгжлийн банк хэдэн зуун зээл өгсөн байх. Яагаад тэр дундаас аж үйлдвэрийн 10 төслийг гаргаж ирж цоллоод байгаа юм бэ. . Зээл авах нь буруу, төлөхгүй байгаа нь яагаад буруу болчихдог юм бэ. Тодорхой шалтгаанууд байгаа болоод л тэр шүү дээ. Зах зээлийн буруу биш төрийн бодлогын нь л буруу шүү дээ" гэв. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.