АТГ-аас М.Энх-Амгалан, А.Гансүх нарын хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийж байна
Яг одоо АТГ-аас Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан болон түүний хамаарал бүхий хүмүүсийг албадан дуудаж, мэдүүлэг авч, хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийж байгааг эх сурвалж мэдээллээ.
Түүнийг Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн шалгагдаж байсан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ оронд нь газар эзэмших эрх хахуульд авсан хэргээр АТГ шалгаж эхэлсэн юм.
Сануулахад, А.Гансүхийн 201201000154 дугаартай эрүүгийн хэрэг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газарт шилжсэн. Тэгвэл яг энэ өдөр “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэрсэд хэн нэгэн өөрчлөлт оруулж, Магвандоржийн Бат-Амгалан гэх хүн 16 хувийн хувьцаа эзэмшигч болжээ. “Нью даун таун” ХХК-ийн шинэ хувьцаа эзэмшигч болсон Магванноровын Бат-Амгалан нь тухайн үед Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Магванноровын Энх-Амгалангийн төрсөн дүү юм.
Тодруулбал, А.Гансүх дээр дурдсан “Суруга Монгол” ХХК-аас 10 га газар салгаж чадсан “Нью даун таун” ХХК-аар дамжуулан тухайн үед Улсын Ерөнхий прокурор байсан Б.Энх-Амгаланг авлигадаж, эрүүгийн хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэх үндэслэлээр хэргээ хаалгаж, ялаас мултарсан байж болзошгүй байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.