?LIVE: Г.Ганболд: Ангийн буу авч яваа иргэнийг торгоно гэдэг нь ташаа мэдээлэл

Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсан. Уг хуулийн төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Г.Ганболдоос энэ талаар тодруулж байна.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-МАН-ын бүлэгт Засгийн газраас Зөрчлийн хуулиар мэдээлэл оруулж байна. Хөдөө орон нутагт олон зөрчилд сануулах арга хэмжээ авахгүйгээр шууд торгоод байна. Эсвэл, зарим нэг зөрчил дээр шийтгэлүүдийг давхардуулаад байна гэдэг саналууд иргэдээс ихээр ирдэг.

Тийм учир Зөрчлийн хууль дээр олон заалтууд дээр сануулдаг болъё, сануулсаар байтал тэр зөрчлөө давтах юм бол торгодог болох нь зүйтэй гэж тус хуулийн заалтыг оруулсан. Нөгөө талаар, эрхийг нь хасах, оноо хасах, давхар торгоод байдаг. Эрх хасахыг үндсэн шийтгэл рүү оруулаад, зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаад давхар торгодоггүй, оноо хасдаггүй болъё гэсэн утгатай юм.

Иргэдэд буруу ташаа мэдээлэл өгөөд байна. Буу авч яваа иргэнийг торгоно гээд бичээд байна. Тэр үнэндээ тийм биш. . Бид өмнө нь шууд торгодог байсан бол одоо сануулдаг болох гээд байна. Харин сануулсаар байхад зөрчил гаргаад байвал торгодог байя. Иргэд маань торгуулийн мөнгөө төлөхгүй удах тохиолдол олон байгаа.  Энэ хуулийн зорилго нь иргэдийг хариуцлагажуулах гэж хэлж болно. Бид өргөн барьсан хууль одоо хэлэлцүүлгийн явцад иргэдээс санал авна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.