Н.Учрал НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх хуулийн төслөө боловсруулж дуусчээ

УИХ-ын гишүүн Н.Учрал “Нэмэгдсэн өртөгийн албан татварын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ. Энэ талаараа тэрбээр цахим хуудастаа нийтэлсэн байна.

Тэрбээр, "Миний хувьд УИХ-ын гишүүнийхээ хувиар хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд “Хууль тогтоомжийн тухай хууль”-нд заасны дагуу Жагсаал цуглаан хийх журмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн байгаа.

Мөн 21 аймаг, 9 дүүргийн Социал демократ залуучуудын холбооны их хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн “Нэмэгдсэн өртөгийн албан татварын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг дөнгөж сая боловсруулж дуусан НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санаачлагаа гарган Засгийн газарт болон УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэгт хүргүүлэхээр боловсруулж дууслаа. Тус хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийн санаачилсан НӨАТ-ын хуулийг дэмжин хамтран ажиллах болно.

2019 онд санаачлан 2021 оны 11-р сарын 3-нд УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн Тэтгэврийн шинэчлэлийн эхлэл болох Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалыг багц хуультай хамтатган хэлэлцүүлэхээр ажиллаж байна. УИХ-ын гишүүн хууль санаачлах ажлаа нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулах үүрэгтэйн хувьд тасралтгүй, хариуцлагатай ажиллахыг хичээж ирлээ.

НӨАТ, нийгмийн даатгалыг ч тэр төсөв бүрдүүлдэг тогтолцоо болгон хувиргаж эргээд төлж буй иргэддээ ээлгүй өнөөгийн тогтолцоог өөрчлөх ёстойг шүүмжилж буй залуусын санаачлагыг ажил хэрэг болгохын төлөө хичээн зүтгэх болно" гэв.

278083490 519940712836227 3842150887688827143 n

278158738 519940752836223 2593875989355246007 n

278145746 519940699502895 5997225284799336197 n

278127256 519940772836221 3109704935965214811 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.