Марш тактикийн тэмцээнд бэлтгэж байсан байлдагч хүнд гэмтжээ
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тактикийн тэмцээн жил бүр болдог.
Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактикийн тэмцээний бэлтгэлийн үеэр хугацаат цэргийн алба хаагч бэртэж гэмтжээ.
Тодруулбал, БЗД-ийн Хужирбулан дахь зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн сургалт бэлтгэлийн төвд хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагч 18 настай Б.Г гурван метрийн өндөрт бэхэлсэн троссоор дамжиж явахдаа унаж, нуруундаа хүнд гэмтэл авсан байна.
Алба хаагч одоо Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тус хэргийг БЗД-ийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.
Жич: Марк тактикийн архивын зураг ашиглав
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.