МҮОХ-ны ерөнхийлөгчийн суудлыг Н.Түвшинбаяраас Х.Баттулга авах уу

Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган өнөөдөр/2022.03.28/ болно. Энэхүү чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Үүнд: 

Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батлах;
МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах;
Дэд ерөнхийлөгчдийн сонгууль явуулах;
Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах;
Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах;

Дээрх асуудлуудаас хамгийн анхаарал татаж буй нь ерөнхийлөгчийн сонгууль. Энэ удаагийн МҮОХ-ны ерөнхийлөгчийн төлөө  тус хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг, Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга, Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлсэн.

Одоогийн Ерөнхийлөгч нь найз Б.Энхбатынхаа аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж, яллагдагчаар татагдсан МУГТ Н.Түвшинбаяр. Ерөнхийлөгч асан Х.Баттулга МҮОХ-г авахаар хуурай дүү Н.Түвшинбаярыгаа Ерөнхийлөгчийн суудалд тухлуулсан ч тэрээр ийнхүү "аавын хаалга" татах нь тодорхой болсон. Харин түүний суудлыг хэн авах нь өнөөдөр тодорхой болно.

МҮОХ-ны ээлжит чуулган өглөө 10:00 цагт эхэлсэн бөгөөд одоогоор дотоод асуудлаа хэлэлцэж байна. Чуулганы үйл ажиллагаа сэтгүүлчдэд хаалттай явагдаж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг бид удахгүй хүргэх болно. 

277100790 2304924029650014 795673107932282334 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.