Согтуугаар автомашин жолоодсон 92 зөрчил бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд гуравдугаар сарын 24-нд буюу өчигдөр нийт 1584 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс:
- Зөрчлийн дуудлага мэдээлэл 1216,
- Хулгайтай холбоотой 36,
- Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 100,
- Гэмт хэргийн шинжтэй 102 мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.
Мөн согтуугаар автомашин жолоодсон 92, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 115, хүний биед халдсан 45, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 93, эрүүлжүүлэх байранд хоносон 151, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 38 зөрчил тус тус гарсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.