Алексей Навальныйг залилангийн хэрэгт буруутай гэж үзжээ

ОХУ-ын нийслэл Москва хотын Лефортово дүүргийн шүүх сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг залилан, шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутай гэж үзжээ.

Тэрээр одоо Москвагийн зүүн хэсэгт байрлах хорих газарт хоёр жил хагасын ял эдэлж байгаа билээ.

Тэгвэл прокурорууд түүнийг өөрийн байгуулсан Авлигатай тэмцэх сангаас хулгайлж, залилан үйлдэн, мөн шүүхийг үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр чанга дэглэмтэй хорих ангид 13 жил хорихыг шүүхээс шаардсан аж. Ноён Навальный харин энэ удаагийн эрүүгийн хэргийг ч мөн үгүйсгэж, өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд энэ бүхнийг улс төрийн зорилготой гүтгэлэг гэж дахин онцолсон юм.

Өнөөдөр болсон шүүх хуралд Алексей Навальный өмгөөлөгчдийнхөө хамт оролцсон бөгөөд шүүгч түүний ялыг уншиж байх үеэр үл тоосон шинжтэй байсныг олон улсын хэвлэлүүд онцолжээ.

B9730347966Z

107034451 1647936830246 gettyimages 1239409110 AFP 326M9QC

Эх сурвалж: Reuters, CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.