СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хууль бусаар журам гаргаж, эрлийз морины талд ажиллаж байна гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Захиргааны ерөнхий хууль зөрчиж журам баталсан асуудлаар МҮМУУХ-ноос мэдээлэл хийлээ.

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд:

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан, одоо ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 07 тоот  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор “Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг ялгаж уралдуулах” журам баталсан.

Гэтэл нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ нь МУ-ын Захиргааны ерөнхий хуулийн 60.1.2, 60.1.3 дахь заалтуудыг зөрчиж байгаа юм. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ нь улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг.

. Ингэснээр хууль зөрчсөн, бүртгэх боломжгүй байгаа нь харагдаж байгаа юм. Хоёрдугаарт, хүчин төгөлдөр бус актыг мөрдүүлж хэрэгжүүлбэл үүсэх үр дагаврыг тухайн төрийн байгууллага, төрийн албан тушаалтан үүрэх ёстой гээд заачихсан байна.

2019 оноос хойш Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байна. Ерөнхийлөгч “Монгол улсын тусгаар тогтнол, агуу их түүх монгол адуутай салшгүй холбоотой, монгол морь, монгол хүн хоёр дэлхийн түүхийг бүтээлцсэн. Тийм учраас монгол морь Монголын ард түмний бахархал юм” гэсэн. Монгол наадам ёс зүйгээ эрхэмлэсэн, шударга ёсны өрсөлдөх зарчмыг зөрчсөн нөхдөд хатуу хариуцлага тооцох талаар анхааруулсан мэдэгдлийг албан ёсоор хийсэн.

Гэтэл Хууль зүйн сайд нь хууль дээдлэх зарчмаа хэрэгжүүлэхгүй, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ гаргаж буй нь ёс зүйд нийцэхгүй байна. "Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана" гэх энэ нийгмийн үнэт зүйлийг зөрчиж байна.

Өнөөдрийн нөхцөлд уяачдад эрлийз болон монгол морь хоёулаа байна. Тиймээс монгол морио монгол морины ангилалд, эрлийзээ эрлийз морины ангилалд нь уралдуулъя. Шударга байгаач ээ гэх үзэл санааг МҮМУУХ-ноос дэвшүүлж байна.

Гэтэл хэсэг бүлэг хүмүүс уралдааны хоёр ангилалд эрлийз морь уралдуулахаар зүтгэж байгаа нь нөгөө хэсгийнхээ эрхийг зөрчиж байгаа явдал. Иймд Х.Нямбаатар сайдыг уг журамтай холбоотойгоор шүүхэд өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.