СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-14

🔴 LIVE: Ардчилсан намын даргын сонгууль энэ сарын 16-наас албан ёсоор эхэлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Тэд энэ сарын 9, 10-ний өдрүүдэд материалаа бүрдүүлэн өгсөн юм. Харин АН-ын Дотоод сонгуулийн хороо саяхан хуралдаж, дүгнэлтээ гаргажээ.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал: АН-ын дотоод сонгуулийн хороо хоёр нэр дэвшигчийн материалыг хүлээн авч намын үндсэн дүрэмд нийцэж буй эсэхийг нягтлан шалгалаа. Ингээд Ардчилсан намын 2022 оны гуравдугаар сарын 14-ны өдрийн 04 тоот шийдвэрээр дээрх хоёр нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж авлаа. Намын даргын сонгуулийн сурталчилгаа 3-р сарын 16-аас 4-р сарын нэгний өдрийг хүртэл явагдана. АН-ын бүх гишүүн саналаа өгч намын даргаа сонгоно.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.