Бичлэг: Шаардлага тавьсан иргэнийг бэйсболын цохиур барин сүрдүүлсэн хэргийг шалгаж эхэлжээ

Шаардлага тавьсан иргэнийг бэйсболын цохиур барин сүрдүүлж байгаа бичлэг цахим сүлжээнд дэлгэгдэж, эл асуудлыг цагдаагийн байгууллага шалгах ёстой хэмээн иргэд байр сууриа илэрхийлж байгаа.

Тэгвэл эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Шаардлага тавьсан иргэнийг бэйсболын цохиур барин сүрдүүлж байгаа, " гэх тайлбарыг өгчээ. 

Уг хэрэг нь энэ сарын 3-ны өдрийн 18 цагийн орчимд тамхины ишээ машиныхаа цонхоор хаясан жолоочид шаардлага тавьсны төлөө өөрийнх нь биед халдаад зогсохгүй, сүрдүүлсэн хэрэг гарсан. 

Зөрчлийн тухай хуулиар олон нийтийн газарт тамхи татсан, тамхины ишээ зориулалтын бус газарт хаясан иргэнийг 10 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар 1 зүйлд “. Өөрөөр хэлбэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр таны биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч гэсэн гэм буруутай этгээдэд ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬд заасны дагуу 100.000 төгрөгийн шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.