? LIVE: Д.Ганбат: Украины ард түмэнд хүмүүнлэгийн тусламж болгож, нэг сарын цалингаа хандивлая

УИХ дахь АН-ын бүлгээс Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намын удирдлагуудаас гадна 70 орчим иргэн оролцож байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нээж үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлэг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор /Ph.D/ Р.Даваадорж “Монгол Улсын Хөгжлийн банкны 2012-2021 оны үйл ажиллагааны судалгаа”, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Г.Эрдэнэбат “Парламентын мөрдөн шалгах ажиллагаа-Хяналт, шалгалтын түр хороо" сэдвээр үргэлжилнэ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: 

-Эрх баригч нам Украины дайнтай холбоотойгоор мэдэгдэл гаргаагүй. Дөрөв хоног хүлээгээд, Ардчилсан нам албан ёсны мэдэгдэл гаргасан. Би өөрөө Украинд сургууль төгссөн хүн. Дайны талаарх мэдээллийг анхааралтай ажиглаж байна. Бид Украины ард түмэнд хүмүүнлэгийн гараа сунгах ёстой. Иймд нэг сарын цалингаа хандивлаж, бүх монголчуудад энэхүү хандивын аяныг дэмжихийг уриалж байна. 

Дайн дажны хажуугаар Хөгжлийн банкны асуудал орхигдох гээд байна. Иймд бид Хөгжлийн банкийг шалгах түр хороо байгуулахаар боллоо. Түр хороо байгуулахад 19 гишүүн шаардлагатай. Миний бие УИХ-ын гишүүдтэй уулзалт хийж байгаа. Хөгжлийн банкны асуудлыг хараа хяналтаас гаргаж болохгүй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.