ОХУ Украины иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ

Оросын цэргүүд Украины иргэдэд 30 гаруй тонн хүмүүнлэгийн тусламжийн багцыг хүргэсэн гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Яамны мэдэгдэлд "Оросын арми Белгород мужаас Украины Харьков хэсгийн суурин газруудад хүмүүнлэгийн тусламжийн ачаа барааг хүргэсэн. Нийт 30 гаруй тонн хүмүүнлэгийн тусламжийг Волчанск, Казачья Лопанийн иргэдийн хүсэлтээр хүргэсэн" хэмээн тэмдэглэсэн байна.

Хүмүүнлэгийн тусламжийг хүргэх цувааны аюулгүй байдлыг Оросын арми хангасан бөгөөд ачаа барааг орон нутгийн эмэгтэйчүүд, хүүхдүүд болон өндөр настнуудад хүлээлгэн өгсөн гэжээ.

DebPmUWm7kCsVWmM

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.